Monday, October 17, 2011

Ном унших арга

· Ном унших арга номтой ажиллах ажилгааны чухал  бүтээгдэхүүн  хэсэг нь урьдчилан  танилцах явдал юм.Номыг уншиж судлахын өмнө  урьдчилан танилцах нь номын агуулгын тухай ерөнхий ойлголтоос хэсэг бүлгийн уялдаа холбоог системтэй  ойлгоход дөхөм үзүүлдэг. Номын  гол  хэсэг  нь  хаанаас эхлэх ,түүнийг ямар аргаар унших,хэдий хэмжээний цаг ,хүч  гаргаж ажиллахад бололцоо олгодог .Урьдчилан  танилцах  нь уншилтыг тодорхой зорилго чиглэл зохион байгуулалттай болгодог .
 
  Номтой танилцах үйл ажиллагаа нь зохиолч , номын  нэр , хэвлэгдсэн он ,  хэвлэлийн  газрыг мэдэхээс  эхэлнэ .Үүний   үр дүнд  хаанахын ямар зохиолч бичсэн , юуны  тухай  ном болох зэрэг хамгийн ерөнхий  төсөөлөлтэй  болно . Номын  агуулга , сэдэв , бичих болсон  шаардлага , зохиолчоос дэвшүүлсэн  зорилт, үзэл санаа , номын  бүтэц , гол дүгнэлт , онцлог зэргийг удиртгал , оршил , гарчиг , номын  төгсгөл буюу дүгнэлт , ашигласан  номын жагсаалт  янз бүрийн зураг , бүдүүвч таблиц , схеемээс мэдэх болно . Номын  оршилд  тухайн номын агуулга , зорилт , номын бичих болсон  шалтгаан , баримт  материалын онцлогийг тайлбарласан 

No comments:

Post a Comment