Wednesday, November 2, 2011
Monday, October 17, 2011
Конгрессын номын сан
НУ-д ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдийн тухай сонирхолтой нийтлэлүүд цөөнгүй. Тэр бүгдээс АНУ-ын Конгрессын номын санд Монгол номын мэргэжилтнээр ажилладаг доктор М.Саруул-Эрдэнийн талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр зорилоо. Түүний “Манайхан Америкт” ном өнгөрсөн жил хэвлэгдсэнийг “Интерном” дэлгүүрээс авч билээ. М.Саруул-Эрдэнийн оюуны охь “ханхалсан” нэг бус өгүүллийг төвийн сонин хэвлэлээс уншиж амташсан болохоор түүний шинэхэн бүтээлийг эрдэнэ лугаа олзуурхан авч билээ. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ АНУ дахь Монгол соёлын төв, Америкийн Монгол судлалын төв зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагыг санаачлан эх орноо дэлхий дахинд сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нэгэн.
НОМЫН САНГИЙН ФОНД БVРДVVЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ
1.1 Энэхvv журмаар номын сангийн фонд бvрдvvлэлт, ном худалдан авах, хуваарилах, ШУТИС-ийн бvрэлдэхvvн болон харьяа сургуулиудын номын сангийн фонд бvрдvvлэлтийг нэгдсэн арга зvйн удирдлагаар хангах харилцааг зохицуулна.
1.2. Монгол Улсын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар тушаалаар баталсан сангийн ном хэвлэлийн бvтээгдэхvvнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам”, Монгол Улсын -ын Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дvгээр сарын 10-ны єдрийн хамтарсан 357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин vнэлэх журам”-ыг vндэслэн боловсруулав.
1.3. Энэхvv журмын хэрэгжилтэнд Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор, эрдмийн зєвлєлийн дэргэдэх номын сан, сурах бичгийн дэд зєвлєл, тєвлєрсєн номын сангийн захирал, санхvv эдийн засгийн газар хамтран хяналт тавина.
Хоёр. Номын сангийн фонд бvрдvvлэлтэнд тавигдах шаардлага
2.1. ШУТИС-ийн суралцагчийн /бакалавр, магистр, докторант/ тєлбєрийн 1.5%-тай тэнцэх хєрєнгийг номын сангийн фонд бvрдvvлэлтэнд зориулна.
2.2. ХБТС, БИАС, ГГТС, УУИС, ЭХИС, ХБС, ХУС, МС, МТСургуулиуд ном авах тєсвийн 60%-ийг мэргэжлийн ном сурах бичиг авахад, vлдсэн 40%-ийг ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд заасан хугацаанд шилжvvлнэ.
2.3. КТМС, МИС, VТДС, ХМТС, ДТС болон харъяа сургуулиуд тєв номын сантай зєвшилцєн тєсвийн 80%-ийг ном худалдан авахад зарцуулж, 20%-ийг ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд заасан хугацаанд шилжvvлж, vvнээс 10%-д єєрийн сургуулийн багш нарын бvтээлээс тєв номын санд єгч болно.
2.4. ШУТИС-ийн тєвлєрсєн дансанд батлагдсан тєсвийн 60%-ийг номын сангийн сан хємрєгийг баяжуулахад, 30% -ийг профессор, багш нарын захиалгыг vндэслэн гадаадын их дээд сургуулийн сургалт – эрдэм шинжилгээ судалгааны чиглэлийн ном авахад, 10%-ийг оюутны байрны номын сан буюу оюутны бие даах тєвvvдийн номын сангийн фонд бvрдvvлэлтэнд тус тус зарцуулна.
2.5. Тухайн жилийн тєсвийг бvрдvvлэх, мєрдєж буй журмын дагуу сургуулиудын фонд бvрдvvлэх хувийг гаргах, зарцуулалтанд хяналт тавихыг Эдийн засаг, нийгмийн хєгжлийн проректор, тєвлєрсєн номын сангийн захирал болон холбогдох сургуулийн захирал, нягтлан бодогч хариуцана.
2.6. Бvрэлдэхvvн сургуулиудын батлагдсан тєсвийн 60%-ийн биелэлтэнд хяналт тавьж, биелэгдээгvй vлдсэн тєсвийг тєвлєрсєн дансанд шилжvvлж, номын сангаас гаргасан хэрэгцээт номын жагсаалтийн дагуу ном авч байна.
2.7. Бvрэлдэхvvн болон харьяа сургуулийн дэд захирал нь тухайн хичээлийн жилийн сургалтын хєтєлбєрийн дагуу болон суралцагчийн бие даан суралцахад зайлшгvй шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлагын судалгааг гаргаж, номын санд албан ёсоор єгнє.
Орос номын vзэсгэлэн нээгдэв
Оргил Ч.
Шинжлэх ухаан, технологи -2008 “Орос номын vзэсгэлэн нээгдэв // Өдрийн сонин.- 2008.- 04-р сарын 01.- ¹079(2843).- 15-р нvvр.
"Шинжлэх ухаандехнологи-2008" орос номын
үзэсгэлэн нээгдэв
"Шинжлэх ухаан, технологи-2008" орос номын үзэсгэлэн худалдаа нээгдэв. Үзэсгэлэнд эрчим хүч, барилга, уул уурхай, хvнсний чиглэлийн ном, бvтээлvvд дэлгээстэй байна. ОХУ-ын их, дээд сургууль, хэвлэлийн газрууд, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн хамтран зохион байгуулсан орос номын үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн Төвлөрсен номын сан, ОХУ-ын хэвлэлийн газрууд, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн нэгдсэн холбооны хамтарсан семинар, дугуй ширээний ярилцлага болж хамтран ажиллах гэрээ бай¬гуулсан юм.
Ном унших арга
· Ном унших арга номтой ажиллах ажилгааны чухал бүтээгдэхүүн хэсэг нь урьдчилан танилцах явдал юм.Номыг уншиж судлахын өмнө урьдчилан танилцах нь номын агуулгын тухай ерөнхий ойлголтоос хэсэг бүлгийн уялдаа холбоог системтэй ойлгоход дөхөм үзүүлдэг. Номын гол хэсэг нь хаанаас эхлэх ,түүнийг ямар аргаар унших,хэдий хэмжээний цаг ,хүч гаргаж ажиллахад бололцоо олгодог .Урьдчилан танилцах нь уншилтыг тодорхой зорилго чиглэл зохион байгуулалттай болгодог .
Subscribe to:
Posts (Atom)